3.1 Төрийн байгууллагаас нээлттэй өгөгдөл бий болгох жишиг алхмууд
Төрийн байгууллагаас нээлттэй өгөгдөл бий болгох үйл ажиллагааг дараах гурван үндсэн алхмын хүрээнд хэрэгжүүлнэ.
Алхам 1. Нээлттэй өгөгдлийг сонгох
Энэхүү алхмаар байгууллага өөрт байгаа өгөгдлийг тоолж бүртгэх, эрэлт хэрэгцээг тодорхойлох, нийтлэх боломжтой өгөгдлийг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон эрэмбэлэх аргачлалыг багтаасан болно.
- Өгөгдлийн тооллого хийх
- Өгөгдлийн эрэлтийг тодорхойлох
- Нээлттэй өгөгдлийг сонгох, эрэмбэлэх
Алх ам 2. Нээлттэй өгөгдлийг нийтлэхэд бэлтгэх
Сонгосон өгөгдлийг машин уншигдах хэлбэрт оруулах, цэвэрлэх, нууцлалыг хангах (нэргүйжүүлэх), болон дагалдах баримт бичгүүдийг (мета өгөгдөл, өгөгдлийн толь гэх мэт) хэрхэн бэлтгэх талаарх зааварчилгааг жишиг болгон оруулсан болно.
- Нээлттэй өгөгдлийг бэлтгэх
- Нээлттэй өгөгдлийн дагалдах баримт бичгүүдийг бэлтгэх
- Нээлттэй өгөгдлийн олон талт хандах боломжийг нээх
- Нээлттэй өгөгдлийн лиценз тодорхойлох
Алхам 3. Нээлттэй өгөгдлийг нийтлэх
Бэлтгэсэн өгөгдлийг платформууд дээр хэрхэн нийтлэх болон ашиглалтыг хэрхэн дэмжих талаарх мэдээлэл.
- Нээлттэй өгөгдлийг нийтлэх
- Нээлттэй өгөгдлийг нийтэлсний дараах үйл ажиллагаа