Танилцуулга
Төрийн байгууллагаас нээлттэй өгөгдлийг хэрхэн бий болгох гарын авлага-д тавтай морилно уу.
Энэхүү гарын авлага нь төрийн байгууллагууд нээлттэй өгөгдлийг холбогдох хууль, журмын дагуу бий болгох, нийтлэх, ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох практик чиглэл, арга зүй, зөвлөмж өгөх зорилготой юм.
Гарын авлагыг зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр бүтнээр болон хэсэгчлэн чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой.
Гарын авлага нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:
- БҮЛЭГ 1. Нээлттэй өгөгдлийн эрх зүйн орчин ба өнөөгийн нөхцөл: Нээлттэй өгөгдлийн өнөөгийн нөхцөл байдал, ач холбогдлын талаар.
- БҮЛЭГ 2. Нээлттэй өгөгдлийн мэдлэг ойлголт: Нээлттэй өгөгдөл гэж юу вэ, түүнийг үүсгэх зарчмууд.
- БҮЛЭГ 3. Нээлттэй өгөгдлийг бий болгох ү йл ажиллагаа: Нээлттэй өгөгдлийг бий болгох жишиг алхмууд.
- Техник зааварчилгаа: CSV, JSON файлтай ажиллах, өгөгдөл хөрвүүлэх зааварчилгаа.

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ГАРЫН АВЛАГА
Улаанбаатар
2026 он
| Товчлол | Тайлбар |
|---|---|
| НМИТБТХууль | Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль |
| Журам 1 | Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэдээлэл хариуцагч б айгууллагаас нээлттэй өгөгдлийг бий болгох, нийтлэх журам” |
| Журам 2 | Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам” |
| ЦХИХХЯ | Цахим хөгжил инновац, харилцаа холбооны яам |
| ТЦҮЗГ | Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар |
| НМДБНӨГ | Нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдлийн газар |
| МХБ | Мэдээлэл хариуцагч байгууллага |
Нэр томъёоны тайлбар
| Нэр томъёо | Тайлбар |
|---|---|
| Өгөгдөл (Data) | АӨгөгдөл гэж аливаа үйл явдал, баримтыг илэрхийлсэн, тодорхой бүтэцтэй бичвэр эсвэл тоон утгын цуглуулгыг хэлнэ. |
| Нээлттэй өгөгдөл (Opendata) | Нээлттэй өгөгдөл гэж хэн ч, ямар ч зорилгоор чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой, нээлттэй байдал нь баталгаажсан өгөгдөл юм. |
| Нээ лттэй мэдээлэл | Нээлттэй мэдээлэл гэж төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, иргэд мэдэх эрхийн хүрээнд нээлттэй байх ёстой мэдээлэл юм. |
| Машин унших боломжтой формат | Машин унших боломжтой формат гэж өгөгдлийг компьютерийн программ, алгоритм, системүүд автоматаар унших, боловсруулах боломжтойгоор бүтэцлэгдсэн файл эсвэл өгөгдлийн хэлбэрийг хэлнэ. |
| API холболт | API (Application Programming Interface) нь программ, системүүд өгөгдөлд автоматаар хандах, татах, дамжуулах боломж олгодог техникийн интерфейс юм. |
| Нээлттэй эхийн лиценз “Creative commons” (CC) | Creative Commons (CC) лиценз нь нээлттэй өгөгдлийг чөлөөтэй ашиглах, боловсруулах, түгээх боломжтой болохыг тодорхойлоход түгээмэл ашигладаг нээлттэй лиценз юм. |
| Мета өгөгдөл | Мета өгөгдөл нь “Өгөгдлийн тухай өгөгдөл” юм. Өөрөөр хэлбэл, тухайн өгөгдлийн багц юуны тухай, хэн нийтэлсэн, хэзээ шинэчилсэн, ямар нөхцөлтэй ашиглах зэргийг тайлбарладаг. |
| Өгөгдлийн толь (data dictionary) | Өгөгдлийн толь гэж тухайн өгөгдлийн бүрдэлд (dataset) орсон багана (талбар) бүрийн утга, бүтэц, формат, кодчилол, тайлбарыг нарийвчлан тодорхойлсон баримт бичиг |
| Өгөгдлийн бүрдэл (data set) | Өгөгдлийн бүрдэл (dataset) гэдэг нь тодорхой холбоо, хамааралтай өгөгдлийн цуглуулгыг хэлнэ. |
Агуулга
- НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.
- 1.2 Нээлттэй өггөдлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид
- 2.1 Төрийн байгууллага дахь нээлттэй өгөгдөл гэж юу вэ?
- 2.2 Нээлттэй мэдээлэл, нээлттэй өгөгдлийн ялгаа нь юу вэ?
- 2.3 Төрийн байгууллага нээлттэй өгөгдлийг бий болгоход баримтлах зарчим
- БҮЛЭГ 3. Төрийн байгууллагаас нэ элттэй өгөгдлийг бий болгох
- 3.1 Төрийн байгууллагаас нээлттэй өгөгдөл бий болгох жишиг алхмууд
- CSV-ийг уншиж, JSON болгож хадгалах
- JSON файлыг GeoJSON болгох
- Excel файлыг CSV болгох
- Бөөнөөр татах боломж
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
2026 он