2.2 Н ээлттэй мэдээлэл, нээлттэй өгөгдлийн ялгаа юу вэ?
Нээлттэй мэдээлэл нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, иргэд мэдэх эрхийн хүрээнд нээлттэй байх ёстой мэдээлэл юм.
4.1.8."нийтийн мэдээлэл" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг; (нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль)
Нийтийн мэдээллийн гол зорилго нь ил тод байдлыг хангах, төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.
Хуульд 8 дугаар зүйлд нийтийн мэдээллийг заасан бол, 12 дугаар зүйлд нээлттэй өгөгдлийг тодорхойлсон.
Жишээ нь: нээлттэй мэдээллийн систем буюу шилэнгийн системээс хүн, хуулийн этгээд төрийн байгууллагын мэдээллийг олж авах боломжтой.
Нээлттэй өгөгдөл гэж хэн ч, ямар ч зорилгоор чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой, нээлттэй байдал нь баталгаажсан өгөгдөл юм.
*Жишээ нь:
-
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс хэвлэгдсэн гарч байгаа лавлагаа, тодорхойлолтын тоон мэдээнд үндэслэж төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах саналыг боловсруулах*
-
Няра й хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн байгууллагаас жилд хэдэн хүүхэд шинээр мэндэлж байгаа болон тэдгээрийн байршлийн мэдээлэлд суурилан Эрүүл мэндийн яамнаас гаргадаг нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, үр ашигтай ажиллах боломжтой.*

Нээлттэй мэдээлэл нь иргэний мэдэх эрхийг баталгаажуулдаг бол нээлттэй өгөгдөл нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, инновац, судалгааг дэмждэг.