Skip to main content

MS Excel файл (.xlsx) - CSV файл

CSV (Comma Separated Values) нь хамгийн түгээмэл нээлттэй формат бөгөөд хүснэгтэн өгөгдлийг компьютерийн олон программ унших боломжтой болгодог.

Алхам 1: Excel файлыг нээх​

  1. Microsoft Excel программыг нээнэ.
  2. Хөрвүүлэх шаардлагатай .xlsx файлыг нээнэ.
  3. Хэрэв олон sheet байгаа бол зөв sheet-ийг идэвхжүүлсэн эсэхийг шалгана.

Алхам 2: Хадгалах (Save As) сонголт​

  1. Дээд цэснээс File - Save As (эсвэл Файл - Хадгалах) руу орно.
  2. Файл хадгалах folder-ээ сонгоно.

Алхам 3: Файлын төрлийг сонгох​

  1. Save as type (эсвэл Файлын төрөл) цэсийг нээнэ.
  2. Жагсаалтаас CSV (Comma delimited (*.csv) сонголтыг сонгоно.

Алхам 4: Файлд нэр өгөх​

  1. Файлд хүссэн нэр өгнө, жишээ: mydata.csv
  2. Save товчийг дарна.

[!NOTE]
Excel alert гарч болох ба “Selected file type does not support multiple sheets” гэх мэт сануулга өгч болно. Энэ нь зөвхөн одоо идэвхжүүлсэн sheet хадгалагдана гэсэн утгатай.

Алхам 5: Бэлэн CSV файлыг шалгах​

  1. Notepad, VS Code, Sublime Text гэх мэт текст засварлагч програм ашиглан нээнэ.
  2. Мэдээлэл таслалтаар (,) тусгаарлагдсан байгаа эсэхийг шалгана.

CSV файлыг Python, R, Excel, Google Sheets зэрэг програмд шууд уншиж ашиглаж болно.