Бөөнөөр татах боломж (Bulk download)
Нээлттэй өгөгдөл нийтэлж буй порталдаа бөөнөөр татан авах цэс үүсгэж, нэгтгэсэн файлыг байршуулна. Үүний тулд нээлттэй өгөгдөл нийтэлж буй порталд бөөнөөр татах боломжийг бүрдүүлж, өгөгдлийн бүх файлыг нэг дор татаж авах “download all” холбоос байрлуулах эсвэл ZIP багц хэлбэрээр татаж авах боломж бүрдүүлнэ.
Файлуудыг ZIP болгох (Windows)
- Бүх файлаа Ctrl + Click хийж сонгоно.
- Хулганын баруун товч —> Send to —> Compressed (zipped) folder
- ZIP файлд нэр өгнө. Жишээ:
population_2024_bulk.zip
Бөөнөөр татах (Bulk Download) ач холбогдол
Нээлттэй өгөгдлийг иргэд, байгууллага, судлаач зэрэг хэрэглэг чдэд бүхэлд нь хялбар, үр дүнтэй татаж авах боломжийг бүрдүүлэх нь чухал шаардлага юм. Үүний хүрээнд мэдээллийн сан дахь бүх мэдээллийг нэгэн зэрэг татаж авах боломжтой хандалт буюу татаж авах холбоосыг бий болгох нь өгөгдлийн багцыг бүрэн хэмжээгээр нийтлэх энгийн боловч үр дүнтэй арга юм.