Алхам 2. Нээлттэй өгөгдлийг нийтлэхэд бэлтгэх
МХБ нь нээлттэй өгөгдөл нийтлэхдээ зөвхөн өгөгдлийн файлыг цахим орчинд байршуулах бус, тухайн өгөгдлийг ойлгох, ашиглах, дахин боловсруулахад шаардлагатай дагалдах мэдээлэл, баримт бичгийг хамтад нь бэлтгэх шаардлагатай. Мөн нээлттэй өгөгдөлд иргэн, хуулийн этгээд, судлаач, хөгжүүлэгчид хялбар, саадгүй хандах боломжийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
2.1 Нээлттэй өгөгдлийг бэлтгэх
Нээлттэй өгөгдлийг нийтлэхийн өмнө өгөгдлийн бүрдлийн шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ.
- Өгөгдлийг зөв хүснэгтэн бүтцэд оруулж бэлтгэх
Хүснэгтэн бүтцэд оруулснаар дараах давуу талыг үүсгэнэ:
- Машин унших боломжийг хангах,
- Олон төрлийн формат руу хөрвүүлэхэд хялбар байх,
- Хэрэглэгчдэд ойлгомжтой, дахин ашиглахад тохиромжтой байх үндэс болох.
Хэрэгжүүлэх шаардлага:
- Өгөгдлийг мөр–баганын логик бүтэцтэй бэлтгэх
| Шалгуур | Тайлбар | Буруу жишээ | Зөв жишээ |
|---|---|---|---|
| Нэг мөр = Нэг бүртгэл | Мөр бүр нэг л объект, нэгж, үйл явдлыг илэрхийлнэ. Нэг мөрөнд олон бүртгэл оруулахгүй байх. | Салбар: Хүнс, Барилга, Үйлчилгээ (Нэг нүдэнд олон утга) | Тус бүрийг тусдаа мөр болгон задлах |
| Нэг багана = Нэг утга | Багана бүр тодорхой нэг утгыг илэрхийлнэ. Холимог мэдээлэл (огноо+тайлбар г.м) нэг баганад байхгүй. | 2023.05.01-батлагдсан | - Decision_date: 2023-05-01 - Decision_status: Батлагдсан |
-
Хоосон мөр, нийлмэл нүдгүй байх
- “Merge” хийсэн нүдгүй байх
- Гарчиг нь 1 мөрөнд байх
- Хоосон мөр оруулахгүй байх
-
Давхардсан өгөгдөлгүй байх
- Нэг бүртгэл давтагдахгүй
- Давтагдлыг шалгах, цэвэрлэх
-
Гарчиг тодорхой, стандарт нэршилтэй байх
- Баганын нэр, товч, ойлгомжтой, давхардалгүй байх
- Журмын 2.1.5, 2.1.9 дахь заалт
- Хоосон зай, тусгай тэмдэгтээс зайлсхийх
-
Нэгдсэн формат ашиглах
- **Огноо: **YYYY-MM-DD
- **Тоо: **мянгатын зайгүй, текст биш, цэвэр тоон утга
- **Код: **нэг стандарт ангилал ашиглах 2.1.5.мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код ашигласан байх;
-
Кодчилол, ангилал тодорхой байх
- Код албан ёсны ангиллаар
- Нэршил тогтмол байх
-
Машин унших форматад хадгалах
- CSV (UTF-8 encoding)
- XLSX (гэхдээ merge, форматын алдаагүй байх)
- JSON
**Жишээ нь: **Аймгийн Засаг даргын Тамгын газраас буруу бүтэцтэй Тендерийн өгөгдлийг хэрхэн зөв болгосныг доорх жишээгээр харуулав.
Буруу бүтэцтэй хүснэгт:
| Тендер | Байршил | Он | Үнийн дүн |
|---|---|---|---|
| Сургуулийн засвар Хархорин, Бат-Өлзий | 2023 | 1,500,000₮ |
Үүнд үүсч буй асуудал:
- Нэг нүдэнд 2 сум бичсэн
- Валютын тэмдэгтэй, текст хэлбэрийн тоо
- “Тендер” баганад нийлмэл мэдээлэл оруулсан
- Код байхгүй
- Стандарт огноо форматгүй
Зөв бүтэцтэй хүснэгт:
| tender_id | tender_name | soum_code | year | amount_mnt |
|---|---|---|---|---|
| TND-2023-001 | Сургуулийн засвар | 43101 | 2023 | 1500000 |
| TND-2023-002 | Эмнэлгийн тоног төхөөрөмж | 43102 | 2023 | 8200000 |
Зөв хүснэгтэн бүтэцтэй болгосноор:
-
Нийлмэл мэдээллийг салгасан (Нийлмэл мэдээллийг салгасан гэдэг нь )
-
Стандарт багана үүссэн
-
Кодчилол ашигласан (Журам 1-ийн 2.1.5 )
-
Форматыг нэг мөр болгосон
-
Машин уншигдах хэлбэрт шилжүүлсэн
- Өгөгдлийг цэвэрлэх, үнэн зөв, бүрэн гүйцэд эсэхийг шалгах
Нээлттэй нийтлэхээс өмнө өгөгдлийн чанарыг заавал нягтална.
Шалгах үзүүлэлтүүд:
- Давхардсан мөр байгаа эсэх;
- Форматын алдаа;
- Дутуу утга;
- Логикийн зөрчил;
- Эх сурвалж баталгаажсан эсэх;
- Тооцоолол, нэгж, ангилал хооро ндын нийцтэй байдал.
Оновчгүй өгөгдөл
| id | Нэр | Төрсөн огноо | Бүртгэсэн огноо | Орлого | Аймаг | Хүн ам | Эх сурвалж |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Бат | 2026/01/01 | 2025-01-05 | 1,500,000₮ | УБ | 1.5 | |
| 1 | Бат | 2026/01/01 | 2025-01-05 | 1500000 | УБ | 1.5 сая | |
| 2 | Саруул | 2000-05-10 | 1999-01-01 | 2000000 | Дархан | 120000 | Судалгаа |
Илэрч буй алдаа:
-
Давхардсан мөр – ID=1 хоёр удаа давтагдсан.
-
Форматын алдаа – Огноо (2026/01/01 ба 2000-05-10) жигд биш
-
Орлого (₮ тэмдэг, таслал, текст холилдсон)
-
Дутуу утга – Эх сурвалж хоосон
-
Логикийн зөрчил – Төрсөн огноо (2026) ирээдүйн огноо
-
Бүртгэсэн огноо төрсөн огнооноос өмнө (1999 < 2000)
-
Эх сурвалж тодорхойгүй – “Судалгаа” гэж ерөнхий бичсэн
-
Нэгжийн зөрүү – Хүн ам: “1.5”, “1.5 сая”, “120000” холилдсон
Оновчтой өгөгдөл (Цэвэрлэсэн өгөгдөл)
| id | Нэр | Төрсөн огноо | Бүртгэсэн огноо | Орлого (төгрөг) | Аймаг | Хүн ам (хүн) | Эх сурвалж | Шинэчилсэн огноо |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Бат | 2000-01-01 | 2025-01-05 | 1500000 | УБ | 1500000 | Албан статистик тайлан 2025 | 2026-02-15 |
| 2 | Саруул | 2000-05-10 | 2025-01-10 | 2000000 | Дархан | 120000 | Албан статистик тайлан 2025 | 2026-02-15 |
- Өгөгдлийн бүрдэл нь нарийвчилсан, анхдагч өгөгдөл эсэхийг нягтлах
Боломжтой бол өгөгдлийг нэгтгэсэн дүн биш, хамгийн анхдагч, нарийвчилсан түвшинд нийтлэх нь зүйтэй.
Жишээлбэл:
- Хүйс, насны бүлэг,
- Байршлын нарийвчилсан түвшин (аймаг, сум, хороо),
- Хугацааны нарийвчлал (жил, улирал, сар гэх мэт). Ингэснээр хэрэглэгч илүү нарийн дүн шинжилгээ хийх боломжтой болно.
| Он | Сар | Аймаг | Сум | Хүйс | Насны бүлэг | Хүн ам |
|---|---|---|---|---|---|---|
| 2025 | 01 | УБ | Баянзүрх | Эр | 0–4 | 12000 |
| 2025 | 01 | УБ | Баянзүрх | Эм | 0–4 | 11500 |
| 2025 | 01 | Дархан | Дархан сум | Эр | 0–4 | 2300 |
- Хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой болон төр, байгууллагын нууцтай хамаарал бүхий мэдээлэл байгаа эсэхийг нягтлах
Үүнд:
- Хувийн мэдээлэл,
- Төрийн болон албаны нууц,
- Оюуны өмчийн хязгаарлалт агуулагдсан эсэхийг урьдчилан шалгана.
Оновчгүй өгөгдөл:
| Нэр | Регистр | Утас | Өвчний мэдээлэл | Аймаг |
|---|---|---|---|---|
| Бат | АБ12345678 | 99112233 | Чихрийн шижин | УБ |
| Саруул | АВ98765432 | 99113344 | Даралт ихсэх | Дархан |
Дээрх оновчгүй өгөгдлийн алдаа нь
- Регистрийн дугаар, Утас, Эрүүл мэндийн мэдээлэл зэрэг нь хувь хүнийг шууд таних боломжтой тул нээлттэй өгөгдөлд нийтлэх боломжгүй.
Оновчтой өгөгдөл:
| Аймаг | Насны бүлэг | Хүйс | Өвчний төрөл | Тоо |
|---|---|---|---|---|
| УБ | 30–39 | Эр | Чихрийн шижин | 120 |
| Дархан | 40–49 | Эм | Даралт | 85 |
- Нэргүйжүүлэх
Хэрэв өгөгдөлд хувийн мэдээлэл агуулагдсан боловч бодлогын болон судалгааны ач холбогдол өндөр бол нэргүйжүүлэх (anonymization) аргачлал ашиглан хувь хүнийг таних боломжгүй болгоно.
Оновчгүй өгөгдөл:
| Нэр | Нас | Хаяг | Орлого |
|---|---|---|---|
| Бат | 34 | Баянзүрх 5-р хороо | 2,000,000 |
| Саруул | 29 | Сүхбаатар 3-р хороо | 1,800,000 |
Дээрх оновчгүй өгөгдлөөс нэр, хаягаар тухайн хүнийг тодорхойлох боломжтой.
Оновчтой өгөгдөл:
| ID | Насны бүлэг | Дүүрэг | Орлогын бүлэг |
|---|---|---|---|
| 001 | 30–39 | Баянзүрх | 1.5–2.0 сая |
| 002 | 20–29 | Сүхбаатар | 1.5–2.0 сая |
2.2 Нээлттэй өгөгдлийн дагалдах баримт бичгүүдийг бэлтгэх
Нээлттэй өгөгдлийг чанартай, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгохын тулд холбогдох мэдээллийг агуулсан доорх дагалдах баримт бичгүүдийг хамт нийтлэх нь хэрэглэгч тухайн нээлттэй өгөгдлийн талаар бүрэн ойлголттой болж, хэрхэн боловсруулж ямар үр дүнд хүрэхээ шийдэх боломжийг олгодог. Үүнд:
- Өгөгдлийн танилцуулга
- Өгөгдлийн толь
- Мета өгөгдөл
- Бусад нэмэлт баримт бичгүүд
Эдгээрийг тусдаа файл, эсвэл мета өгөгдлийн хэсэгт нэгтгэн байршуулах боломжтой.
Өгөгдлийн танилцуулга гэж юу вэ?
Тухайн нээлттэй өгөгдөл юуны тухай, ямар зорилготой, хэрхэн ашиглах боломжтой, ямар бүтэцтэй болохыг тайлбарласан баримт бичиг юм. Энэ нь хэрэглэгчдэд өгөгдлийг хурдан ойлгох, зөв ашиглах, хязгаарлалтыг мэдэх, дахин ашиглах боломжийг тодорхой харах зорилготой.
Яагаад хэрэгтэй вэ?
Хэрэв зөвхөн CSV файл байвал багана юуг илэрхийлж байгааг ойлгоход төвөгтэй, кодчилол тайлбаргүй бол ашиглахад хэцүү, шинэчлэлтийн хугацаа тодорхойгүй байж болно. Иймээс өгөгдлийн танилцуулгыг “Өгөгдлийг тайлбарласан баримт бичиг” гэж ойлгож болно.
**Товчоор бол **өгөгдлийн танилцуулга нь өгөгдлийн зорилго, хэрэглээ, бүтцийг тайлбарладаг.
Өгөгдлийн танилцуулга нь дараах үндсэн агуулгын хүрээнд байж болохыг жишээ авч тайлбарлая.
| Агуулга | Жишээ: Аймгийн ЗДТГ-Төсвийн гүйцэтгэл |
|---|---|
| Өгөгдлийн нэр | Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл |
| Зорилго | Аймгийн төсвийн орлого, зарлагын мэдээллийг олон нийтэд ил тод болгох. |
| Товч тайлбар | Энэхүү өгөгдөл нь батлагдсан төсөв болон гүйцэтгэлийн дүнг багц, хөтөлбөр, арга хэмжээний түвшинд агуулна. |
| Хамрах хүрээ (орон зай, хугацаа) | Хамрах хугацаа: 2023 он Хамрах нутаг дэвсгэр: Аймгийн хэмжээнд |
| Бүтэц (ерөнхий тайлбар) | Өгөгдөл нь 15 баганаас бүрдэх бөгөөд байгууллагын код, зардлын төрөл, батлагдсан төсөв, гүйцэтгэл зэрэг талбаруудыг агуулна. |
| Шинэчлэлтийн давтамж | Жилд нэг удаа |
| Эх сурвалж | Санхүүгийн тайлангийн нэгдсэн систем |
| Хязгаарлалт | Зарим гүйцэтгэлийн мэдээлэл баталгаажих шатандаа байж болно. |
| Лиценз | CC BY 4.0 |
| Холбоо барих мэдээлэл |
Өгөгдлийн толь гэж юу вэ?
Тухайн өгөгдлийн багцад (dataset) орсон багана (талбар) бүрийн утга, бүтэц, формат, кодчилол, тайлбарыг нарийвчлан тодорхойлсон баримт бичиг юм.
Яагаад хэрэгтэй вэ?
Хэрэв өгөгдлийн толь байхгүй бол багана юуг илэрхийлж байгааг ойлгоход төвөгтэй, кодчилол тайлбаргүй байх, огноо, мөнгөн дүнгийн формат ойлгомжгүй байх, дахин ашиглахад хүндрэл үүсч болно. Харин өгөгдлийн толийг ашигласнаар хүснэгтийн талбар бүрийг тодорхойлж ойлгомжтой болох, кодчилол, форматыг тайлбарлан алдаа багасах, стандартжуулснаар стандар тыг мөрдөж хэвших, дахин ашиглах боломжийг нэмэгдүүлдэг. Иймээс өгөгдлийн толийг “Хүснэгтийн тайлбарлах гарын авлага” гэж ойлгож болно.
**Товчоор бол **өгөгдлийн толь нь багана бүрийн утгыг тайлбарладаг.
Өгөгдлийн толинд ихэвчэн дараах мэдээллийг оруулсан байдаг. Үүнд:
- Талбарын нэр
- Тайлбар
- Өгөгдлийн төрөл – текст, тоо, огноо гэх мэт
- Формат – YYYY-MM-DD, ₮, 5 оронтой код гэх мэт
- Боломжит утга, кодын тайлбар
- Жишээ утга
Жишээ нь: Аймгийн ЗДТГ-Тендерийн мэдээлэл
| Багана | Тайлбар | Төрөл | Формат | Боломжит утга | Жишээ |
|---|---|---|---|---|---|
| tender_id | Тендерийн дугаар | Text | TND-YYYY-ХХХ | Давтагдашгүй | TND-2023-001 |
| tender_type | Тендерийн төрөл | Number | 1-3 | 1=Нээлттэй, 2=Хязгаарлагдмал, 3=Нууц | 1 |
| publish_date | Зарласан огноо | Date | YYYY-MM-DD | - | 2023-05-10 |
| amount_date | Үнийн дүн | Number | Цэвэр тоо | 0-с дээш | 15000000 |
Мета өгөгдөл гэж юу вэ?
“Өгөгдлийн тухай өгөгдөл” юм. Өөрөөр хэлбэл, тухайн өгөгдлийн багц юуны тухай, хэн гаргасан, хэзээ шинэчилсэн, ямар нөхцөлтэй ашиглах зэргийг тайлбарладаг.
Яагаад хэрэгтэй вэ?
Мета өгөгдөлгүй бол өгөгдлийг хэн гаргасныг мэдэхгүй, шинэчлэгдсэн эсэх нь тодорхойгүй, ашиглах нөхцөл (лиценз) ойлгомжгүй, хугацаа, хамрах хүрээ тодорхойгүй байдал үүсдэг. Харин мета өгөгдөл нь нээлттэй өгөгдөлд тавигдах зайлшгүй шаардлага бөгөөд ил тод байдлыг хангах, итгэлцлийг нэмэгдүүлэх, хайлт ангилалд ашиглагдах ба дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг “өгөгдлийн багцын баримт бичиг” гэж ойлгож болно.
Товчоор бол мета өгөгдөл нь өгөгдлийн багцын ерөнхий мэдээллийг тайлбарладаг.
Мета өгөгдөл нь дараах үндсэн мэдээллийг багтаах боломжтой бөгөөд жишээ авч тайлбарлая.
| Мета өгөгдөлд багтах үндсэн мэдээлэл | Жишээ: Аймгийн ЗДТГ-Төсвийн мэдээлэл |
|---|---|
| Өгөгдлийн нэр | Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл |
| Товч тайлбар | Аймгийн төсвийн батлагдсан болон гүйцэтгэсэн зардлын мэдээлэл |
| Хариуцагч байгууллага | Аймгийн Засаг даргын Тамгын газар |
| Эх сурвалж | |
| Хамрах хүрээ | 2023 он |
| Газар зүйн хамрах хүрээ | Аймаг |
| Шинэчлэлтийн давтамж | Жилд 1 удаа |
| Формат (CSV, XLSX, API гэх мэт) | CSV |
| Лиценз | CC BY 4.0 |
| Холбоо барих мэдээлэл | |
| Анх нийтэлсэн огноо | |
| Сүүлд шинэчилсэн огноо | 2024-01-15 |
Чанаргүй мета өгөгдөл нь өгөгдлийг буруу ойлгох, буруу ашиглах эрсдэл дагуулдаг тул өндөр ач холбогдолтой.
2.3 Нээлттэй өгөгдлийн олон талт хандах боломжийг нээх
Нээлттэй өгөгдлийн олон талт хандах боломж гэдэг нь хэн ч, ямар ч программ ашиглаж байсан, ямар ч техникийн түвшинд байсан өгөгдлийг татаж, боловсруулах, дахин ашиглах боломжийг тодорхой байхыг хэлнэ.
Энэ нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:
- Машин унших боломжтой формат
Жишээ нээлттэй форматууд
| Өгөгдлийн төрөл | Жишээ нээлттэй форматууд | Тайлбар |
|---|---|---|
| Хүснэгтэн өгөгдөл | CSV, JSON, XML, ODF, RDF, TSV | Өгөгдлийг хүснэгтэн хэлбэрээр хадгалах, олон программд шууд унших боломжтой |
| Орон зайн өгөгдөл | GeoJSON, GML, KML, WKT, LAS, IFC, Shapefile | Газрын байрлал, газрын зурагтай холбоотой өгөгдөл |
| Домэйн / онцлог өгөгдөл | PX, JSON-stat, NetCDF, BUFR | Статистик, цаг уур, шинжлэх ухааны өгөгдөл зэрэг онцлогтой мэдээлэл |
Формат хооронд хөрвүүлэх аргачлал
- MS Excel файл (.xlsx) → CSV файл
CSV (Comma Separated Values) нь хамгийн түгээмэ л нээлттэй формат бөгөөд хүснэгтэн өгөгдлийг компьютерийн олон программ унших боломжтой болгодог.
Алхам 1: Excel файлыг нээх
- Microsoft Excel программыг нээнэ.
- Хөрвүүлэх шаардлагатай .xlsx файлыг нээнэ.
- Хэрэв олон sheet байгаа бол зөв sheet ийг идэвхжүүлсэн эсэхийг шалгана.
Алхам 2: Хадгалах (Save As) сонголт
- Дээд цэснээс File - Save As (эсвэл Файл - Хадгалах) руу орно.
- Файл хадгалах folder-ээ сонгоно.
Алхам 3: Файл төрлийг сонгох
- Save as type (эсвэл Файлын төрөл) цэсийг нээнэ.
- Жагсаалтаас CSV (Comma delimited (*.csv) сонголтыг сонгоно.
Алхам 4: Файл нэр өгөх
- Файлд хүссэн нэр өгнө, жишээ: mydata.csv
- Save товчийг дарна.
Анхаарлах: Excel alert гарч болох ба “Selected file type does not support multiple sheets” гэх мэт сануулга өгч болно. Энэ нь зөвхөн одоо идэвхжүүлсэн sheet хадгалагдана гэсэн утгатай.
Алхам 5: Бэлэн CSV файлыг шалгах
- Notepad, VS Code, Sublime Text гэх мэт текст засварлагч програм ашиглан нээнэ.
- Мэдээлэл таслалтаар (,) тусгаарлагдсан байгаа эсэхийг шалгана.
CSV файлыг Python, R, Excel, Google Sheets зэрэг програмд шууд уншиж ашиглаж болно.
- **CSV файлыг JSON формат руу хөрвүүлэх заавар **
JSON (JavaScript Object Notation) нь өгөгдлийг бүтэцтэй хэлбэрээр хадгалах, API болон вэб системүүдэд ашиглахад тохиромжтой формат юм.
Арга 1: Онлайн хөрвүүлэгч ашиглах
- CSV файлаа бэлдэнэ.
- Google дээр “CSV to JSON converter” гэж хайна.
- Аль нэг хөрвүүлэгч сайт руу орно. (жишээ: csvjson.com)
- CSV файлаа\ оруулна (upload хийх эсвэл\ copy–paste хийнэ).
- Convert товч дарна.
- Гаралт гарч ирнэ - JSON файлыг татаж авна.
Давуу тал: Програмчлал мэдэхгүй хэрэглэгчдэд тохиромжтой. Арга 2: Python ашиглах
- Python суулгах
- Python скрипт бичих
Жишээ Python код:
import csv
import json
2.4 Нээлттэй өгөгдлийн лиценз тодорхойлох
Нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ нээлттэй ашиглах нөхцөлийг тодорхойлсон лиценз зааж өгснөөр өгөгдлийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Тиймээс нээлттэй өгөгдөл дээрээ ямар төрлийн нээлттэй лиценз ашиглахаа сонгож, зааж өгөх хэрэгтэй. Нээлттэй өгөгдөл нь аль болох ямар нэг хязгаарлалтгүй нээлттэй байх ёстой.
Байгууллага нээлттэй өгөгдлийн лицензээ тодорхойлохдоо дараах дараалал, шалгуурыг баримтлах боломжтой.
-
Өгөгдлийн эрх зүйн статусыг тодорхойлох ба дараах үндсэн асуултыг тодорхойлох нь зүйтэй:
- Өгөгдлийг байгууллага өөрөө бүрдүүлсэн үү?
- Гуравдагч этгээдийн (компани, зөвлөх, олон улсын байгууллага) эрх хамаарах уу?
- Хувийн мэдээлэл агуулж байгаа юу?
Иймээс эхлээд зохиогчийн болон ашиглах эрхийг тодорхойлно.
-
Дахин ашиглалтын түвшинг шийдэх ба байгууллага дараах бодлогын асуултад хариулна:
| Асуулт | Сонголт |
|---|---|
| Хэн ашиглах вэ? | Бүх хүн чөлөөтэй ашиглаж болно. / Зөвхөн зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж болно. |
| Арилжааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх үү? | Тийм / Үгүй |
| Өөрчлөн боловсруулахыг зөвшөөрөх үү? | Тийм / Үгүй |
| Зохиогчийг дурдах шаардлагатай юу? | Тийм / Үгүй |
-
Стандарт нээлттэй лиценз сонгох боломжтой. Олон улсад хэрэглэгддэг лицензүүд:
- Creative Commons лицензүүд
- Creative Commons (CC BY 4.0)
- CC0 (Public Domain)
- Open Data Commons лицензүүд
- ODC-BY
- ODbL
- Creative Commons лицензүүд
-
Лицензийг албан ёсоор зарлах шаардлагатай ба дараах хэсгүүдэд лицензийн төрлийг сонгон тодорхой бичих боломжтой:
- Өгөгдлийн мета-дата хэсэгт
- Веб портал дээр
- Файлын дотор
- API баримт бичигт
Жишээ нь: Энэхүү өгөгдөл нь CC BY 4.0 лицензээр нийтлэгдсэн. Ашиглахдаа “Аймгийн Засаг даргын Тамгын газар”-ыг эх сурвалж болгон дурдана уу.