1.2 Нээлттэй өгөгдлийн өнөөгийн нөхцөл ба цаашид
Монгол Улсад төрийн нээлттэй өгөгдлийг нийтлэх, ашиглах эрх зүйн болон институцийн суурь орчин бүрдэж, төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийг хөгжүүлж байна. Тус систем нь нээлттэй өгөгдлийн 3 одны зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэж, өгөгдлийг машин унших боломжтой нээлттэй форматуудаар нийтлэхийг мэдээлэл хариуцагч байгууллагуудаас шаардаж байна. Ингэснээр хэрэглэгчид өгөгдлийг хялбар татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломж нэмэгдэж, нээлттэй өгөгдлийн ашиглалт өргөжих нөхцөл бүрдэж байна.
Цаашид нээлттэй өгөгдлийн чанар, хүртээмжийг сайжруулахын тулд 4 одны зарчмыг хэрэгжүүлж, мэдээлэл хариуцагч байгууллагуудын мэдээллийн системээс өгөгдлийг автоматаар татах, шинэчлэх, нийтлэх боломжийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хүний оролцоог багасган өгөгдлийн шинэчлэлтийг тогтмол, найдвартай байлгах шаардлагатай. Үүний дараагийн шатанд 5 одны зарчим буюу өгөгдлийг бусад өгөгдөлтэй холбон ашиглах боломжтой хэлбэрээр нийтлэхийг хөгжүүлэх нь чухал юм.
Монгол Улсын хувьд нээлттэй өгөгдлийн системийг цаашид хөгжүүлэхдээ төрийн байгууллагуудын мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, API болон автомат өгөгдөл солилцооны боломжийг нэмэгдүүлэх, мөн өгөгдлийн чанар, стандарт, мета өгөгдлийн шаардлагыг боловсронгуй болгох шаардлагатай. И нгэснээр нээлттэй өгөгдөл нь зөвхөн мэдээлэл нийтлэх хэрэгсэл төдийгүй бодлого боловсруулах, судалгаа хийх, инноваци болон бизнесийн шинэ боломжуудыг дэмжих чухал эх үүсвэр болох боломжтой.