Skip to main content

БҮЛЭГ 3. Төрийн байгууллагаас нээлттэй өгөгдлийг бий болгох

Мэдээлэл хариуцагч байгууллагаас өөрт цугларсан болон өөрийн үүсгэсэн өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгохдоо өгөгдлийг тодорхойлох, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг сонгох, нээлттэй өгөгдлийн мета өгөгдөл, лиценз, стандарт боловсруулах, өгөгдлийн чанар, файлын формат, хэрэглэхэд хялбар байдал зэрэг олон зүйлсийг анхаарах бөгөөд тухайн байгууллагаас өгөгдлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, стратегид тулгуурлан нээлттэй өгөгдлийн бэлтгэх, нийтлэх шаардлагатай.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа, нөөц, хүчин чармайлт шаардах тул нэг дор хэрэгжүүлэхээс илүү алхам алхмаар, энгийнээс эхлэх нь илүү үр дүнтэй.

Иймд төрийн байгууллагаас урт хугацаанд, чанартай нээлттэй өгөгдөл бүтээхийн тулд дараах алхмуудыг анхаарч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.