CSV-ийг уншиж, JSON болгож хадгалах
data = [] with open(csv_file, encoding='utf-8') as f: reader = csv.DictReader(f) # Эхний мөр баганын нэр гэж үзнэ for row in reader: data.append(row) with open(json_file, 'w', encoding='utf-8') as f: json.dump(data, f, ensure_ascii=False, indent=4) print(f"{json_file} файл амжилттай үүсгэлээ.")
- Скрипт ажиллуулах
- MS Excel файлыг XML формат руу хөрвүүлэх
XML (Extensible Markup Language) нь мэдээллийг бүтэцтэйгээр хадгалах, солилцох зориулалттай тэмдэглэгээний хэл юм.
Алхам 1: Excel файлыг нээх
- Microsoft Excel программыг нээнэ.
- Хөрвүүлэх шаардлагатай .xlsx файлыг нээнэ.
- Хэрэв олон sheet байгаа бол зөв sheet-ийг идэвхжүүлсэн эсэхийг шалгана.
Алхам 2: Хадгалах (Save As) сонголт
- Дээд цэснээс File - Save As (эсвэл Файл - Хадгалах) руу орно.
- Файл хадгалах folder-ээ сонгоно.
Алхам 3: Файл төрлийг сонгох
- Save as type (эсвэл Файлын төрөл) цэсийг нээнэ.
- Жагсаалтаас XML Data (*.xml) сонголтыг сонгоно.
Анхаарах: Хэрэв alert гарвал:
“The selected file type does not support workbooks that contain multiple sheets” → зөвхөн одоо идэвхжүүлсэн sheet хадгалагдана.
“XML schema required” → Хэрэв schema (XSD) шаардлагатай бол Excel автоматаар үүсгэж болно эсвэл гарын schema оруулах шаардлагатай.
Алхам 4: Файл нэр өгөх
- Файлд хүссэн нэр өгнө, жишээ: mydata.xml
- Save товчийг дарна.
Алхам 5: Бэлэн XML файлыг шалгах
-
Notepad, VS Code, Sublime Text зэрэг текст редактор ашиглан нээнэ.
-
JSON файлыг GeoJSON формат руу хөрвүүлэх арга
GeoJSON нь газарзүйн (spatial) өгөгдлийг вэб болон мэдээллийн системд хадгалах, солилцох зориулалттай JSON (JavaScript Object Notation) формат дээр суурилсан стандарт юм.
Алхам 1: Онлайн хөрвүүлэгч ашиглах
- Google дээр хайх: “JSON to GeoJSON converter” Жишээ сайт: https://www.convertcsv.com/json-to geojson.htm
- Өгөгдлөө copy-paste хийж оруулна эсвэл JSON файлаа upload хийнэ
- Convert / Generate GeoJSON товч дарна
- GeoJSON файлыг татаж авна (.geojson)
Алхам 2: Онлайн хөрвүүлэгч ашиглах (CSV -GeoJSON)
-
Google дээр CSV to GeoJSON converter гэж хайна.
-
Жишээ сайтууд:
-
CSV файлыг оруулна.
-
Latitude болон Longitude багануудыг зааж өгөх (зарим сайт автоматаар танина).
-
Convert / Export товч дарж GeoJSON файл татаж авна.
-
Бөөнөөр татах боломж (Bulk download)
Нээлттэй өгөгдлийг иргэд, байгууллага, судлаач зэрэг хэрэглэгчдэд бүхэлд нь хялбар, үр дүнтэй татаж авах боломжийг бүрдүүлэх нь чухал шаардлага юм. Үүний хүрээнд мэдээллийн сан дахь бүх мэдээллийг нэгэн зэрэг татаж авах боломжтой хандалт буюу татаж авах холбоосыг бий болгох нь өгөгдлийн багцыг бүрэн хэмжээгээр нийтлэх энгийн боловч үр дүнтэй арга юм.
Алхам 1: Өгөгдлөө бэлтгэх
Жишээ нь:
- population.csv
- population.json
- population.xml
- population.geojson
- readme.txt (тайлбар файл)
Нэг сэдэвтэй файлууд байх ёстой.
Алхам 2: Файлуудыг ZIP болгох (Windows)
- Бүх файлаа Ctrl + Click хийж сонгоно
- Хулганын баруун товч--->Send to--->Compressed (zipped) folder
- ZIP файлд нэр өгнө Жишээ: population_2024_bulk.zip
2.4 Нээлттэй өгөгдлийн лиценз тодорхойлох
Нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ нээлттэй ашиглах нөхцөлийг тодорхойлсон лиценз зааж өгснөөр өгөгдлийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Тиймээс нээлттэй өгөгдөл дээрээ ямар төрлийн нээлттэй лиценз ашиглахаа сонгож, зааж өгөх хэрэгтэй. Нээлттэй өгөгдөл нь аль болох ямар нэг хязгаарлалтгүй нээлттэй байх ёстой.
Байгууллага нээлттэй өгөгдлийн лицензээ тодорхойлохдоо дараах дараалал, шалгуурыг баримтлах боломжтой.
-
Өгөгдлийн эрх зүйн статусыг тодорхойлох ба дараах үндсэн асуултыг тодорхойлох нь зүйтэй.
-
Өгөгдлийг байгууллага өөрөө бүрдүүлсэн үү?
-
Гуравдагч этгээдийн (компани, зөвлөх, олон улсын байгууллага) эрх хамаарах уу?
-
Хувийн мэдээлэл агуулж байгаа юу?
Иймээс эхлээд зохиогчийн болон ашиглах эрхийг тодорхойлно.
- Дахин ашиглалтын түвшинг шийдэх ба байгууллага дараах бодлогын асуултад хариулна.
Асуулт
Сонголт
Хэн ашиглах вэ?
Бүх хүн чөлөөтэй ашиглаж болно./ Зөвхөн зөвшөөрлийнг үндсэн дээр ашиглаж болно.
Арилжааны зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх үү?
Тийм / Үгүй
Өөрчлөн боловсруулахыг зөвшөөрөх үү?
Тийм / Үгүй
Зохиогчийг дурдах шаардлагатай юу?
Тийм / Үгүй
-
Стандарт нээлттэй лиценз сонгох боломжтой. Олон улсад хэрэглэгддэг лицензүүд:
-
Creative Commons лицензүүд
-
Creative Commons (CC BY 4.0)
-
CC0 (Public Domain)
-
Open Data Commons лицензүүд
-
ODC-BY
-
ODbL
-
Лицензийг албан ёсоор зарлах шаардлагатай ба дараах хэсгүүдэд лицензийг төрлийг сонгон тодорхой бичих боломжтой.
-
Өгөгдлийн метадата хэсэгт
-
Вэб портал дээр
-
Файлын дотор
-
API баримт бичигт
**Жишээ нь: **Энэхүү өгөгдөл нь CC BY 4.0 лицензийн нийтлэгдсэн. Ашиглахдаа “Аймгийн Засаг даргын Тамгын газар”-ыг эх сурвалж болгон дурдана уу.
Лиценз сонгох эцсийн шалгах хуудас (Checklist)
- Зохиогчийн эрхийн асуудалгүй
- Хувийн мэдээлэлгүй / нэргүйжүүлсэн
- Дахин ашиглах бодлого тодорхойлох
- Арилжааны ашиглалтын шийдвэр гарсан
- Лицензийг метадата болон портал дээр тодорхой бичсэн
Товч шийдвэрийн мод
- Аль болох чөлөөтэй ----> CC0
- Нэр заахыг хүсвэл ----> CC BY 4.0
- Нээлттэй хэвээр үлдээхийг хүсвэл ---->ODbL
АЛХАМ 3 НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙГ НИЙТЛЭХ
3.1 Нээлттэй өгөгдлийг нийтлэх
Нээлттэй өгөгдлийг төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем opendata.gov.mn портал болон өөрийн системд байршуулж, олон нийтэд хялбар, машин унших боломжтой форматаар хүргэнэ.
Нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ дараах өгөгдлийн бүрдэл, файл, тайлбар, баримт бичгүүдийг шаардлагын дагуу бэлтгэж нийтэлнэ. Үүнд:
- Нээлттэй өгөгдөл буюу өгөгдлийн бүрдлийн файл
- Өгөгдлийн толь
- Мета өгөгдөл
- Бусад нэмэлт материал - Өгөгдлийн нэмэлт баримт бичгүүд болон өгөгдлийн мэргэжилтэн бус, техникийн бус хэрэглэгчдэд өгөгдлийг ойлгоход дэмжлэг үзүүлэх нэмэлт гарын авлага, заавар оруулж болно.
Харин нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ анхаарах зүйлс:
**Санал, хүсэлтийн хэсэг **- байгууллага төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал болон өөрийн систем дээр нийтэлсэн өгөгдлийн бүрдлийн талаар хэрэглэгчдийн санал, хүсэлтийг авах боломжтой хэсэг хөгжүүлэх хэрэгтэй.
Нээлттэй өгөгдлийг урьдчилж харах боломж бүрдүүлэх - Хэрэглэгч өгөгдлийг заавал татаж авалгүйгээр өгөгдлийн бүтэц, агуулгыг харах боломжтой байх хэрэгтэй.
Техникийн хувьд нээлттэй байх - Нээлттэй өгөгдөлд хэн ч хандаж, ашиглах боломж бүрдүүлэхийн тулд нээлттэй өгөгдлийг нийтлэхдээ аливаа бүртгэлийн шаардлага, нэвтрэх хураамж, ашиглалтын хязгаарлалт гэх мэт техникийн хязгаарлалтгүй байхад анхаарна.
Нээлттэй өгөгдлийн түүхэн өгөгдлийн бүрдлүүдийг хамт нийтлэх - Өгөгдлийн бүрдэл шинэчлэгдэж өөрчлөгдсөн тохиолдолд өмнө нийтэлсэн өгөгдлийн бүрдлийг устгалгүйгээр шинэ өгөгдлийн бүрдлийг холбогдох мэдээллийн хамт давхар нийтэлнэ. Энэ нь өгөгдлийн талаар зөв мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, түүхэн өгөгдөл хандах боломж олгох, урт хугацааны шинжилгээ, судалгааг дэмжиж, харьцуулсан шинжилгээ хийх боломж олгоно.
3.2 Нээлттэй өгөгдлийг нийтэлсний дараа
- **Олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах: **Нээлттэй өгөгдлийг цахим хэвлэл, нийгмийн сүлжээ, семинар, сургалт зэрэг сувгаар олон нийтэд таниулах.
- **Нээлттэй өгөгдлийг тогтмол шинэчлэх: **Цаг хугацаа өнгөрөхөд өгөгдөл шинэчлэгдэж, шаардлагатай засвар хийгддэг байх, архивлах, алдааг засварлах ажлыг тогтмол хийх.
- **Нээлттэй өгөгдлийн хэрэглээг хэмжих: **Өгөгдлийн таталт, хэрэглээний статистик, санал хүсэлтийг хянаж, ирээдүйд өгөгдөл хөгжүүлэх болон сайжруулах мэдээллийг цуглуулна.