2.2 Нээлттэй мэдээлэл, нээлттэй өгөгдлийн ялгаа нь юу вэ?
2.2 Нээлттэй мэдээлэл, нээлттэй өгөгдлийн ялгаа нь юу вэ?
**Нээлттэй мэдээлэл **нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, иргэд мэдэх эрхийн хүрээнд нээлттэй байх ёстой мэдээлэл юм.
4.1.8."нийтийн мэдээлэл" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг; (нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль)
Нийтийн мэдээллийн гол зорилго нь ил тод байдлыг хангах, төрийн хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.
Хуульд 8 дугаар зүйлд нийтийн мэдээллийг заасан бол, 12 дугаар зүйлд нээлттэй өгөгдлийг тодорхойлсон.
Жишээ нь: нээлттэй мэдээллийн систем буюу шилэнгийн системээс хүн, хуулийн этгээд төрийн байгууллагын мэдээллийг олж авах боломжтой.
Харин нээлттэй өгөгдөл нь нээлттэй байдлыг баталгаажуулсан (лицензтэй), ашиглахад хялбар, ойлгомжтой, машин унших форматтай, бүтэцжүүлсэн, шууд боловсруулж ашиглахад бэлэн байх шаардлагатай. Жишээ нь: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс хэвлэгдсэн гарч байгаа лавлагаа, тодорхойлолтын тоон мэдээнд үндэслэж төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах саналыг боловсруулах Жишээ нь: Нярай хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн байгууллагаас жилд хэдэн хүүхэд шинээр мэндэлж байгаа болон тэдгээрийн байршлийн мэдээлэлд суурилан Эрүүл мэндийн яамнаас гаргадаг нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, үр ашигтай ажиллах боломжтой.

Нээлттэй мэдээлэл нь иргэний мэдэх эрхийг баталгаажуулдаг бол нээлттэй өгөгдөл нь ил өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, инноваци, судалгааг дэмждэг.