2.3 Төрийн байгууллага нээлттэй өгөгдлийг бий болгоход баримтлах зарчим
2.3 Төрийн байгууллага нээлттэй өгөгдлийг бий болгоход баримтлах зарчим
ТЦҮЗГ нь “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК-тай хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад мэдээлэл хариуцагч байгууллагуудыг дэмжих үүднээс нээлттэй өгөгдлийг бий болгох дараах зарчимыг боловсруулсан.
Эдгээр зарчмыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, ашиглах нөхцөл журам”-тай харьцуулан судалж, уялдаа холбоог тодорхойлохыг зорив.
Нээлттэй өгөгдлийг бий болгох, нийтлэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримталснаар хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм, журмын шаардлагыг бүрэн хангах мөн практикт хэрэгжүүлэхэд онол, хууль тогтоомжийн уялдааг холбоог хангахад оршино.
Зарчим:
Холбогдох хууль тогтоомж:
- **Бүрэн байх: **Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн болон албаны нууц, хувь хүний мэдээлэлд хамаарахгүй бөгөөд мэдээлэл хариуцагчийн чиг үүргийн хүрээнд үүссэн өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтэлнэ. Нээлттэй өгөгдөл нь магадлахад үнэн зөв, бодитой, агуулгын хувьд хэсэгчлээгүй, бүрэн гүйцэд, хувийн ашиг сонирхлын нөлөөлөлгүй байхаар бий болгож холбогдох тайлбар мэдээллийн хамт нийтэлэх;
*Журмын *
2.1.2.магадлахад үнэн зөв, бодитой байх;
2.1.3.агуулгын хувьд хэсэгчлээгүй, бүрэн гүйцэд байх;
2.1.4.хувийн ашиг сонирхол, итгэл үнэмшлийн нөлөөлөл ороогүй байх;
- Анхдагч эх үүсвэрээс цуглуулсан байх:
Мэдээлэл хариуцагч байгууллагын өөрийн чиг үүргийн хүрээнд цугларсан өгөгдлийг нээлттэй хэлбэрт шилжүүлэх мөн үйл ажиллагааны цар хүрээнээс хэтрэхгүй байх;
Журмын 2.1.1. Хууль ёсны эх сурвалжаас цуглуулсан байх;
2.1.10. Мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хэтрэхгүй байх;
- Цаг тухайд нь нийтэлдэг байх: Эрх бүхий байгууллагаас хууль, тогтоомжоор зааж өгсөн хугацаагаар нээлттэй өгөгдлийг бэлтгэж, шинэчлэн нийтэлдэг байх;
*Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн *
12.4. Мэдээлэл хариуцагч өөрийн боловсруулсан нээлттэй өгөгдлийг тогтмол шинэчилж байна.
12.6.Нээлттэй өгөгдлийн жагсаалт, нээлттэй өгөгдлийг нийтлэх хугацааг Засгийн газар тогтооно.
Монгол улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт, нийтлэх хугацаа”
- Хандах боломжтой байх: Нээлттэй өгөгдлийг цахим орчинд хялбар олж авах, дурын вэб хөтөч дээр ажиллах боломжтой системээр дамжуулан нийтэлнэ. Төрийн байгууллагуудын хувьд нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем (opendata.gov.mn)-ээр дамжуулан өгөгдлийг байршуулах бөгөөд цаашид мэдээллийн системээс татан авах боломжийг бүрдүүлэх.
Үүнд:
- Бөөн өгөгдөл (bulk data) татаж авах боломж;
- Систем хооронд автоматаар өгөгдөл дамжуулах, API холболт;
- Бусад нээлттэй өгөгдөлтэй холбон ашиглах боломжтой байх;
- Мөр бүрийг ялган таних, холболт хийх түлхүүр талбартай байх;
- Түлхүүр талбар нь тогтвортой, урт хугацаанд өөрчлөгдөхгүй;
- Хуульд зөвшөөрсөн, шинжлэх ухааны үндэслэлтэй, энгийн, нийтлэг нэр томьёо, тэмдэглэгээ ашигласан байна.
Ингэснээр олон нийт, судлаач, хөгжүүлэгчид нээлттэй өгөгдлийг саадгүй, уялдаа холбоотой ашиглагдах нөхцөл бүрдэнэ.
Журмын
*2.1.1. Систем нь дурын вэб хөтөч дээр ажиллах боломжтой байх; *
2.1.6. Нээлттэй өгөгдлийг бусад нээлттэй өгөгдөлтэй холбож ашиглах боломжтой байх;
2.1.7. Нээлттэй өгөгдлийн мөр бүрийг ялган таних, бусад нээлттэй өгөгдөлтэй холбох түлхүүр талбартай байх;
2.1.8. Түлхүүр талбарыг аль болох өөрчлөхгүй, урт хугацаанд тогтвортой хэрэглэдэг байх;
2.1.9. Хууль тогтоомжоор зөвшөөрсөн, шинжлэх ухааны үндэслэл бүхий, энгийн, ойлгомжтой, нийтлэг хэрэглэгддэг нэр томьёо, агуулга, тоо, үсэг, тусгай тэмдэглэгээ ашигласан байх;
3.2.1. 2-оос доошгүй тооны машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг)-тай байх;
- **Машин боловсруулах боломжтой байх: **Нээлттэй өгөгдөл нь компьютерийн программаар таних, унших, боловсруулах боломжтой, бүтэцлэгдсэн хэлбэрээр нийтлэгдэнэ. Өгөгдлийг дор хаяж 2-оос доошгүй машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг) хэлбэрээр нийтэлнэ. Ингэснээр нээлттэй өгөгдлийг автоматжуулсан байдлаар ашиглах, дүн шинжилгээ хийх, бусад системтэй холбон боловсруулах боломж бүрдэнэ.
Журмын
3.2.1. 2-оос доошгүй тооны машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг)-тай байх;
- **Хүртээмжтэй байх: **Хүн, хуулийн этгээд нээлттэй өгөгдлийг чөлөөтэй татаж авах боломжтой байх.
МУ Загсийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын
- 2.1.3.нээлттэй өгөгдөлд хандахад хялбар, хуулах, татаж авах боломжтой байх;*
- **Өмчлөлгүй байх: **Нээлттэй өгөгдлийн файлтай ажиллахад ямар нэг тусгай, төлбөртэй, лицензтэй программ ашиглах шаардлага үүсэхгүй байх ёстой. Нээлттэй өгөгдлийг аль болох олон төрлийн нээлттэй форматаар нийтэлнэ.
Журмын
3.2.1. 2-оос доошгүй тооны машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг)-тай байх;
- **Чөлөөтэй ашиглах боломжтой байх: **Нээлттэй өгөгдлийг чөлөөтэй ашиглах боломжтой буюу чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх болон дамжуулах, ашгийн болон ашгийн бус өөр зорилгоор хэрэглэх, өгөгдлийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломжтой байна. Нээлттэй өгөгдөлд зохиогчийн эрх, патент, худалдааны тэмдэг гэх мэт хамаарахгүй. Нээлттэй өгөгдөлд чөлөөтэй ашиглаж болохыг баталгаажуулсан лицензийг зааж өгдөг бөгөөд олон улсад “Creative commons” (CC) нээлттэй эхийн лицензийг түгээмэл ашигладаг.
МУ Загсийн газрын 2022 оны 200 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын
4.1.Хүн, хуулийн этгээд нь нээлттэй өгөгдлийг дараахь нөхцөлийн дагуу ашиглана:
4.1.1. Нээлттэй өгөгдлийг чөлөөтэй ашиглах;
4.1.2. Арилжааны бус нөхцөлөөр ашиглах;
4.1.3. Нээлттэй өгөгдлийг боловсруулсан этгээдийн нэрийг дурдаж ашиглах;
4.1.4. Бусад.
- **Төлбөргүй байх: **Нээлттэй өгөгдөл нь цахим орчинд үнэ төлбөргүй байршсан байна. Тодорхой тохиолдолд зөвхөн өгөгдлийг бэлтгэх өртгийг тооцсон төлбөр тогтоож болно. Энэ төлбөр нь ямар нэг ашиг олох зорилгогүй байна.
Журмын
1.4. Хүн, хуулийн этгээд нь нээлттэй өгөгдлийг цаасан хэлбэрээр авах хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох зардлыг нэмж төлнө;
1.6.Нээлттэй өгөгдлийг цахим хэлбэрээр хүн, хуулийн этгээдэд өгөх тохиолдолд энэ журмын 1.4-т заасан зардлыг тооцохгүй;
3.2.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдөл авсан этгээдээс төлсөн төлбөрийг байгууллагын төсвийн урсгал санхүүжилтийн дансанд төвлөрүүлнэ.
- Байнгын, тогтвортой байх: Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанаас үүссэн өгөгдлөөс ялгаатай нь байгууллагын тасралтгүй үйл ажиллагааны хүрээнд үүсэж буй өгөгдлүүд нь тогтмол өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Иймд өгөгдлийн үнэ цэнийг бууруулахгүй байх үүднээс нийгэм, эдийн засгийн эрэлтийг харгалзан байгууллагын нээлттэй өгөгдлийг шинэчлэн нийтлэх хугацааг нээлттэй өгөгдлийг бий болгох, нийтлэх төлөвлөгөөнд тусгах.
Журмын
3.2.5. Нийтэлсэн нээлттэй өгөгдөлд өөрчлөлт орсон тохиолдолд өмнөх болон шинэчилсэн хувилбарыг хамт нийтлэх.
- Найдвартай, үнэн зөв байх: Нээлттэй өггөдлийг бий болгосон арга хэрэгсэл, мета өгөгдлийн мэдээллийг бүрэн нийтлэх
Журмын
2.1.2.магадлахад үнэн зөв, бодитой байх.
- **Харьцуулах боломжтой байх: **Нээлттэй өгөгдөл нь бусад нээлттэй өгөгдөлтэй харьцуулагддаг байхын тулд тодорхой нэгдсэн стандартын дагуу үүсгэж, цуглуулагдсан байна. Ингэснээр өгөгдлийн бусад өгөгдөлтэй таарамжтай байдал хангагдаж нэгтгэх, харьцуулах боломж бий болно.
Журмын
*2.1.10. Мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хэтрэхгүй байх; *
2.1.11. Бусад нээлттэй өгөгдалтэй шууд хамааралтай, эсхүл түүний агуулгаас хамаарах бол эшлэл, тайлбарыг тусгах.